ЕРӨНХИЙ САЙД СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫНХАНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориуав.

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд "Шинэ толь хэмээх бичиг" сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудмонголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, "Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 42 минутын өмнө
Нарны замыг маргаашаас хаана 1 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 1 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 1 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 2 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 17 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 19 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 19 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр