Өчигдөр АНУ-ын Охайо мужид 16 настай хүү машиныхаа арын суудалд хавчуулагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тусламж ирэхийг хүлээж олон цаг болсон тэрээр 911 рүү залгаж "Яаралтай тусламж явуулаарай, би үхэж байна" хэмээн хэлсэн аж.Тэрээр орон нутгийн цагаар 15:00 цагт 911 рүү залгаж "Би нэг их удахгүй юм шиг байна. Хэрвээ намайг үхвэл ээжид минь хайртай гэж дамжуулаарай" гэжээ.Одоогийн байдлаар чухам яагаад ийм хэрэг болсон нь тодорхойгүй бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр "Цээжин дээр нь хэт их ачаалал ирснээс болж амьсгал боогдож нас барсан" гэсэн байна.Хүү анх цагдаа руу ярихдаа Севен Хиллс сургуулийнхаа зогсоол дээр алтлаг өнгийн Honda Odyssey загварын автомашин дотроо гацсан гэжээ. Тэрээр "Туслаарай, надад яаралтай тусламж хэрэгтэй байна. Огтхон ч тоглоогүй" хэмээн ярьсан бичлэгийг нь цагдаагийн газраас нийтэлсэн аж.Туслахаар очсон цагдаагийн алба хаагчид машины байршлыг тодорхойлж чадахгүй байсан учраас анх дуудлага өгснөөс бүтэн таван цагийн дараа хүүгийн эцэг машиныг нь олжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна