АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ


Нийслэлийн удирдлагууд алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн хороодын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах хэрэгтэй. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй" гэж хэллээ. Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм. Нийслэлийн хороодын үйл ажиллагааны талаар нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдээс санал авсан. Иргэдийн саналын 31,3 хувь нь хорооны үйл ажиллагаатай холбоотой байна. тухайлбал хорооноос иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ муу, иргэдэд мэдээллийг бүрэн өгдөггүй, албан хаагчид ажлын байрандаа байдаггүй, харилцаа хандлага муу зэрэг гомдлууд иржээ. Тиймээс хороодын дарга нар болон, хороодын ажилтнууд ажилдаа сэтгэлээсээ, иргэдийн төлөө ажиллах хэрэгтэйг анхаарууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 36 минутын өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 43 минутын өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 1 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 16 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 18 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 19 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 23 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр