ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО


Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа өнөөдөр (2018.05.04) Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд 2014 онд тогтооосон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хурдацтай өргөжиж, үндсэн гүүр нь ӨМӨЗО болж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Ай Лихуа "Хөрш орнуудтай найрсаг, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах БНХАУ-ын дарга Ши Жинпиний гадаад бодлогын дагуу Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 оны байдлаар 6.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэж, хоёр тал хамтдаа хөгжих, хамтдаа хожих зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хилийн боомт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг улам хөгжүүлэх, түүнчлэн Монгол, Хятадын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана" гэв.

Хатагтай Ай Лихуа БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон Хятад, Монголын хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг дурдаад Эрээн, Замын-Үүдэд түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөлд Хятадын тал өндөр ач холбогдол өгч буйг нотлов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурсан Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх санамж бичгийн дагуу Монголын тал хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно хэмээн мэдэгдлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ 2 цагийн өмнө
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн 3 цагийн өмнө
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо 5 цагийн өмнө
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 22 цагийн өмнө
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 23 цагийн өмнө
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? Өчигдөр
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно Өчигдөр
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Өчигдөр
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн Өчигдөр
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай Өчигдөр
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг Өчигдөр
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино Өчигдөр
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна Өчигдөр
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ Өчигдөр
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр