​МОНГОЛ УЛС ХОРТ ХАВДРААР НАС БАРСАН ИРГЭДИЙН ТООГООРОО ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЛЭЭ

Admin
5 цагийн өмнө

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж Global Burden of Disease (GBD) нэртэй тайлан гаргажээ. Тайлан JAMA Oncology сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн байна.

Харамсалтай нь хамгийн сүүлийн буюу 2016 оны байдлаар Монгол улсын 100,000 хүнд ноогдох хорт хавдрын нас баралт нь 272 болж дэлхийд тэргүүлжээ.

Монголын араас

Зимбабве (245.8)

Доминика (203.1)

Унгар (202.7)

Гренад (201.0)

Уругвай (190.6)

Тонга (189.7)

Хойд Солонгос (188.7)

Сэнт Винсент ба Гренадин (183.1)

Хорват (180.2) улсууд жагсаж, топ аравд багтацгаасан байна.

Харин 2016 онд хамгийн олон хорт хавдрын өвчлөл шинээр илэрсэн орноор Австрали шалгарчээ. Энэ улсад 100,000 хүн ам тутамд 743.8 тохиолдол илэрсэн байна.

Хамгийн олон шинэ тохиолдолтой топ арван оронд Австралийн дараа

Шинэ Зеланд (542.8)

АНУ (532.9)

Нидерланд (477.3)

Люксембург (455.4)

Исланд (455.0)

Норвеги (446.1)

Их Британи (438.6)

Ирланд (429.7)

Дани (421.7) тус тус жагссан байна.

Эндээс өндөр хөгжилтэй орнуудад өвчлөлийн тоо их байгаа ч нас баралтын хэмжээ бага байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээ сайн байгааг харуулж байна.

Харин бага орлоготой орнуудад өвчлөлийн тоо бага ч нас баралтын хэмжээ их байгаа юм. Сонирхолтой нь дайнд нэрвэгдсэн Сири улс шинэ өвчлөл, нас баралтын аль алинд нь бага үзүүлэлттэй байжээ.

Тиймээс хорт хавдрын эрт үеийн оношилгоо, эмчилгээ хийх боломж дэлхий даяар тэгш бус байгааг энэхүү судалгааг ахалсан доктор Кристина Фицмаурс онцлон хэлж байна.

Мөн сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягаас үүдэлтэй хорт хавдрын хэмжээ нэмэгдэж байгааг судалгаа харуулжээ.

Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг визуал хэлбэрээр эндээс харах боломжтой. Харахдаа улс орнуудын нэрсийн жагсаалтаас Монгол улсыг сонгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 5 минутын өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 49 минутын өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 55 минутын өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 1 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 1 цагийн өмнө
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 2 цагийн өмнө
Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо 2 цагийн өмнө
Нарны замыг өнөөдрөөс хааж хэсэгчлэн засна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй бороо орохгүй 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 18 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 22 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 23 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ Өчигдөр
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Нарны замыг маргаашаас хаана Өчигдөр
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа Өчигдөр
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан Өчигдөр
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр