​ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ДҮРВЭГЧДИЙГ ХӨӨЖ ГАРГАХЫГ ШААРДЖЭЭ


Өмнөд Солонгост орогнох хүсэлтэй дүрвэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь засгийн газрын санааг зовоож байгаа аж. Чежү мужид ирсэн олон тооны дүрвэгчид орогнох байр, хоол хүнсээр хангахыг хүсдэг. Чежү мужийн засаг захиргаа эдгээр хүмүүст орон байр, хоол хүнс, ажлын байраар хангаж визгүйгээр тус бүс нутагт тодорхой хугацаанд үлдэх зөвшөөрөл олгож байгаа юм. 250,000 солонгос иргэд дүрвэгчдийг эх орон руу нь буцаахыг хүссэн өргөдөлд гарын үсгээ зурж, мужийн засаг захиргаанд хүргүүлжээ. Өмнөд солонгос улс дүрвэгсдийг хүлээж авсаар байвал одоогийн Европын улсууд шиг болно гэсэн байр суурьтай иргэд олон байгаа аж.

Чежү мужийн цагаачлалын алба энэ жил маш их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд он гарснаас хойш 940 гадаад иргэнд хууль ёсны цагаачлалын виз олгосон нь өнгөрсөн жилээс гурав дахин их үзүүлэлт юм. Дүрвэгчдийн ихэнх нь иргэний дайнаар улс орон нь сүйрсэн Йеменчүүд байх ба Хятад эсвэл Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн арлыг чиглэн ирдэг аж. Учир нь Чежү мужийн цагаачлалын алба визгүйгээр хэдэн сар үлдэхийг зөвшөөрдөг байна. Цаашлаад цагаачлалын виз авснаар албан ёсоор ажиллаж амьдрах боломжтой болдог байна. Нутгийн иргэд цагаач иргэд олноор ирж байгаа учраас иргэдийн аюулгүй байдлыг бодолцож цагаачлах зөвшөөрлийг танахыг мужийн засаг захиргаанаас хүсч байгаа юм. Өмнөд Солонгост цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг олон гардаг ба хоёр жилийн өмнө Кенийн дүрвэгч эр Гуанжу дахь хоолны газарт солонгос ажилчныг савхаар амийг нь хөнөөж байсан хэрэг олныг цочроож байсан юм.

Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэг, христийн сүмийн гишүүд, хүний эрхийн байгууллагууд эдгээр дүрвэгсдийн аюулгүй байдалд анхаарч, орон байр, хоол хүнс эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхтэй үзүүлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 3 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 21 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 22 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 23 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 23 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 23 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 23 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 23 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 23 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 23 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО Өчигдөр
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал Өчигдөр
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Өчигдөр