СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСЛАХ АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМНЭ


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонслоо.

Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БСШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон гэв.

Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300.000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12,3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23 мянга орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4,3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Ажил хаялтад нэгдээд байсан хоёр цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчид ажил хаялтаа зогсоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байна. Дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан тохиолдолд ирэх даваа гаригаас ажил хаялт зогсох боломж бүрдэнэ гэж өргөтгөсөн ажлын хэсгийн гишүүд үзэж байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 40 минутын өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 54 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02