ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ХАМТАРДАГ ГАР УТАСНЫ ЧЕНЖ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ


Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжийн үйлдлийг илрүүлэн шалгаж, сэжигтэй этгээдүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяалах прокурорын газарт энэ оны тавдугаар сард хүргүүлжээ.
Уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт зааснаар халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г 4.6 жил, 23 настай Д-г 1.2 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин гар утасны ченж Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-ийн нэг дэх хэсэг /Мөнгө угаах/-т заасны дагуу хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ашиг олох зорилгоор худалдан авч, борлуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан буруутайд тооцон 6 сар баривчлах ялаар шийтгэв.
Мөн Халаасны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг төрсөн ах дүү нар болон тэдний хулгайн замаар олж авсан эд зүйлийг зарж борлуулдаг ченжүүдийн үйлдлийг баримтжуулан шалгаж байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 42 минутын өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 56 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02