НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЭРДЭМТЭН МОНГОЛД ЛЕКЦ УНШИНА


"Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд "Тархи судлал-XXI зуун" сэдвээр зохион байгуулахаар боллоо. Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн Тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон "Нейросайнс" олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох юм. Мөн Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд "Тархи судлал-XXI зуун" эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц унших юм.

Харин энэ сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй болох хүндэтгэлийн лекцэнд:

-Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер "Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд" сэдвээр,

-"Нейросайнс" шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма "Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал" сэдвээр,

-Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти "Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан" сэдвээр лекц унших юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 42 минутын өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 56 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02