НЭГ АЖИЛТАНД НОГДОХ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ


Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 27.2 (2.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 59.0 (6.1%) мянган төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт ажиллагчдын цалин 58.1 (8.3%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 112.0 (8.7%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 246.5 (11.1%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 106.1 (11.5%) мянган төгрөг, барилгын салбарынх 122.9 (14.6%) мянган төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 178.9 (20.7%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 746.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 832.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 780.9 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 478.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 193.4-546.8 мянган төгрөгөөр бага байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 42 минутын өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 56 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02