ШЕЗ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР О.АМГАЛАНБААТАРЫГ ТОМИЛЛОО


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор Одонмажигийн Амгаланбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд өнөөдөр томиллоо.

О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн" ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж иржээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт ажилтны хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Ажлын алба бол Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчилдэг бөгөөд чадавх, бүтээмж, үр нөлөө, хариуцлагад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхаарч байдаг.

Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон О.Амгаланбаатар нь 17 жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулсан, мерит зарчмаар ажиллаж ирсэн гэдгийг онцолъё" гээд ажлын амжилт хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 43 минутын өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 56 минутын өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02