ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД....


09:00 цагт

  • Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн "Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг" олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно. Утас: 88010867 94004433
  • СЗХ-ны орон нутаг дахь төлөөлөгчдөдөө Хорооны бодлого, чиглэл, дунд хугацааны стратегийг танилцуулах уулзалт-зөвлөлгөөн болно. Уулзалт-зөвлөгөөн G-Mobile компанийн байрны 302 тоот танхимд болно. /СЗХ-ны байрны зүүн урд талд/ Утас: 88861126, 99277963
  • Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордон, 405 тоотод эхэлнэ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт, 21-нд Олон улсын эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулагдана. Утас: 8090-7991, 8811-1046
  • ХААИС-ийн Агроэкологийн сургууль "Хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоольд балт зөгийг тоос хүртээгчээр ашиглах нь" үзүүлэн сургалтыг 61-ийн гарам дахь сургалтын талбайд зохион байгуулна. Өглөө 9 цагаас автобус явна. Утас: 99287297
  • "Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018" МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Нээлттэй шинэчлэл /инноваци/ хамтын хөгжил" сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2 өдөр үргэлжлэх юм. Утас: 98119897
  • ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД - ЦАХИМ МОНГОЛ олон улсын зөвлөгөөнCorporate Hotel and Convention Centre-т болно. Утас: 7012.2006, 8800.3247

09:00-18:00 цагт

  • "Номын сангийн алсын хараа – 2018" үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно.

10:30 цагт

  • "Монгол улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь, Хөдөө аж ахуйн бодлогын талаарх санал, сургамж" сэдэвт лекц ХААИС-ийн "Хатан Туул" театрт болно. Япон улсын ХАА, Ой, Усны сайд асан, бодлого төлөвлөгч Тоа Соокен, Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Такэбэ Цүтомүд ХААИС-ийн хүндэт доктор цол олгох ёслол болно. Утас:99287297

11:00 цагт

  • Шангри Ла дээр метаны хийн хайгуул хийх, ашиглах чиглэлээр Австралийн компани, Ашигт малтмал газрын тосны газартай гэрээ байгуулна.
  • Төрийн ордны Иргэний танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох "Тархи судлал-XXI зуун" эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн тархи судлаач Эдвард Мозер болон Дэлхийн тархи судлалын холбооны тэргүүн зэрэг шилдэг эрдэмтэн судлаачид ирж оролцох талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 98105505, 99237736

13:00 цагт

  • УГТЭ-ийн эмнэлзүйн ур чадварын тэнхимд "Туслах сувилагч" нарын үзүүлэх сургалт болно. Утас: 99970071

14:30 цагт

  • Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй 3 төслийн нээлт Бест Вестерн Туушин зочид буудал, 5 давхар, Соёмбо танхим болно. Эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Нээлтэд Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Трайан Лаурентий Христеа, ПИН (People in Need) Тусламж, хөгжлийн газрын захирал Ян Мрвичка, Суурин төлөөлөгч Марк Тассе, ЖЭРЭС (GERES) Суурин төлөөлөгч Беатриз Марото Искиердо, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид (AVSF) Суурин төлөөлөгч Квентин Морро нар оролцоно. Утас: 99993254, 99743441
  • ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалт Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхарын хурлын зааландУтас: 99815918

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 1 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 1 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 22 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02