ЭМЧ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ИРГЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ


Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан эмчийг "Үзлэг хийлгүй удлаа" гэх шалтгаанаар зодож цохиж танхайрсан байдаг.

Тухайн үед эл хэргийн бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд цахим хуудастаа байршуулснаар олон нийтэд ил болсон билээ. Зодуулсан эмчийн уруул сэтэрч, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч , биеийн байдал нь хүнд байгаа тухай эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн байв.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтохын мэдээлснээр, хохирогч шүүх эмнэлэгт хандан, гэмтлийн зэргээ тогтоолгож, цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Халдлагад өртсөн эмч амралтаа аваад, ажилдаа ороод удаагүй байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 1 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 1 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 23 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02