ШИВЭЭ ХҮРЭН-СЭХЭ БООМТООР ӨДӨРТ 1000 МАШИН НЭВТРҮҮЛНЭ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНХАУ -ын ӨМӨЗО-д айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жихентэй уулзжээ. БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Г.Занданшатар сайд уулзалтын эхэнд дурдаад хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, 2017-2018 онд хэрэгжсэн өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтуудын үеэр тохирсон асуудлуудыг урагшлуулах, үр дүн, ахиц гаргах зорилготой айлчлал хийж байгаагаа тэмдэглэсэн байна.

Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6,7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4,2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42,4 хувиар өссөн. Энэ нь Монгол Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь голлох үүрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хэрэгжих "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, үүнд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох талаар мөн ярилцлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-д хийж буй айлчлалынхаа үеэр Шивээ хүрэн-Сэхэ боомтоор 10 дугаар сарын 5-наас эхлэн 1000 машин гарч байхаар тохиролцжээ.

Шивээ хүрэн-Сэхэ боомтоор өдөрт 1000 машин нэвтрүүлнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 23 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02