“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛНО


Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээг "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт өнөөдрийн 12.30 цагт болно.

2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа "Намрын ногоон өдрүүд" нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна.Энэ жилийн хувьд, "Эрүүл хүнс" үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Өдөрлөгүүдийн үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээ;
Амталгаат худалдаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн сурталчилгаа, хэлэлцүүлэг;
"Хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, амталгаат худалдаа;
"Жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний ногоо, жимс бидний амьдралд" сэдэвчилсэн урлагийн тоглолт;
Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны танилцуулга;
Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, флаш моб;
"Та сүүгээ уусан уу" хэлэлцүүлэг;
"Алсыг хар – органикийг сонго" хэлэлцүүлэг;
"Махны салбарын эрх зүйн орчин" хэлэлцүүлэг;
"Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж" хэлэлцүүлэг;
Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа;
Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 23 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02