ОРОСЫН ОНГОЦ ИЗРАИЛИЙН БУРУУГААС БОЛЖ СҮЙРЧЭЭ


ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Газар дундын тэнгист сүйрсэн "Ил-20" онгоцны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ талаар Мөрдөн шалгах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдээлсэн байна. Тэрбээр "Сүйрсэн "Ил-20" онгоцны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн шалгах хорооны байцаагч, шинжээч нар онгоц сүйрсэн газарт ажиллаж байгаа" гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Ил-20" онгоцыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл сөнөөсөн гэж мэдээлсэн байна. Энэ нь Израилийн агаарын хүчний нисгэгчдийн буруугаас болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг 2015 онд Туркийн цэргийнхэн Оросын "Су-24" онгоцыг сөнөөсөн хэрэгтэй холбон жишихгүй байхыг сануулжээ. Путин түүнчлэн Оросын зүгээс Сирид байгаа цэргийнхнийхээ аюулгүй байдлыг чангатгахаа мэдэгдсэн байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Ил-20" онгоцны сүйрлийн талаар янз бүрээр мэдээлж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдлыг "Эмгэнэлт нөхцөл байдал" гэж хэлжээ. Тэрбээр энэ талаар Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбантай хийсэн уулзалтынхаа дараах хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Путин дараа нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа Тель-Авив дахиж ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх ёстойг хэлжээ. Путин "Энэхүү эмгэнэлт явдал нь агаар дахь аюултай ослоос урьдчилан сэргийлэх хоёр талын гэрээ хэлэлцээг мөрдөөгүйгээс болсон" гэсэн байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Оросын онгоц сүйрсэнд эмгэнэж байгаагаа илэрхийлээд болсон явдлыг мөрдөн шалгахад шаардлагатай бүх мэдээллийг хүргэхээ амлажээ. Үүний өмнөхөн Оросын Батлан хамгаалах яамнаас 15 хүнийг үхэлд хүргэсэн сүйрлийн хариуцлагыг Израиль улс хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 23 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02