“БОЛД САН”-ТАЙ ХАМТРАН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ 2018


НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО

"ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ" оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой

ХОЁР. ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД

Тэтгэлэгт оролцогч нь дотоодын их дээд сургуульд суралцаж буй /Дархан-Уул аймгийн 10 – 16 дугаар багийн харъяат/ бакалаврын түвшний 1-4 дүгээр курсын оюутан байх,

1 дүгээр курст суралцагч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80%(B) ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 (түүнээс дээш байх)

2-4 курсын оюутны дүнгийн голч 3 болон түүнээс дээш байх,

Өрхөөс 2 ба түүнээс дээш оюутан их дээд сургуульд суралцдаг бол харъяа сургуулийн тодорхойлолт болон хорооны тодорхойлолт,

Суралцах хугацаанд гаргасан амжилтыг хавсаргах (нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг спортын уралдаан тэмцээн, олимпиад г.м)

ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,

Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд ( батламж & сертификат хуулбар )

Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт,

Дүнгийн голч,

Иргэний үнэмлэхний хуулбар,

"Тэтгэлэг авах миний давуу тал" гэсэн сэдвээр 300 хүртэлх үгтэй эссэ бичиж хавсаргах,

Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах /чиглэл ангилал хамаарахгүй/

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны гишүүд болон зохион байгуулах комиссын төлөөлөл явуулна. Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж курс тус бүрээс 10, нийт 40 хүртэлх оюутныг шалгаруулна.

ТАВ. ХУГАЦАА Материал хүлээн авах хугацаа 2018.09.18 – 10.12

Материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны 51-263344 (Улаанбаатар хот дахь 8000-3580, Дархан хот дахь 99993758) утсаар холбогдож ирүүлэх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ 23 цагийн өмнө
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02