ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол" сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Япон, Индонез, Хятад, Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад орнуудын төлөөлөгчид оролцоно.

09:00 цагт: Блью Скай зочид буудлын Даймонд танхимд "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Монгол улсад хорт хавдарын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор "Шугаман хурдасгуурт суурилсан хорт хавдрын туяа эмчилгээний дэвшилтэт тeхнологи" олон улсын хурал болно.

10:00 цагт: "Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулна.

11:00 цагт: 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал Монгол ньюсийн мэдээллийн танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас "Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо" аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

13:00 цагт: Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.

15:00 цагт: Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02