“ПРИУС 30” АВТОМАШИНЫГ САНААТАЙ ШАТААСАН УУ


Есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд "Приус 30" маркийн автомашин шатсан хэрэг гарсан. Тодруулбал, орон сууцны гадна байрлуулсан тоёото приус 30 маркийн автомашины зай дэлбэрсэн бололтой хойд тал нь тэр чигтээ шатсан байв. Мөн гал хажуу тийшээ шилжиж, бас нэгэн машиныг шатаасан байсан юм.

"Машин шатаж байна" гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан яаралтай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраасан байдаг. Өнөөдрийн байдлаар "Приус 30" автомашин юунаас болж шатсан талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байна.

Шатсан машины жолооч "Хэн нэгний санаатай үйлдэл байж магадгүй. Түүнээс машины зай дэлбэрээгүй байх. Худалдаж аваад сар ч болоогүй шинэ машин дэлбэрнэ гэж байхгүй. Өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж амжаагүй байхад шатчихлаа.

Машины хойд талын хоёр дугуйнаас бөөрөнхийлөөд шатааж байсан цамц мөн машины хажууханд нь тарваганы мах хүртэл олдсон. Бүгдийг нь шинжлүүлэхээр өгсөн. Гэтэл гадуур худлаа цуурхал мэдээлэл тарсанд харамсаж байна" хэмээн ярьжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 3 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 3 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02