ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР 25-33 ММ ЦАС ОРООД БАЙНА


Өнгөрсөн хоногт Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-33,0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатарт 33,0мм, Баруунхараад 26,0мм, Дархан-Уулын Орхонд 32,0мм, Шаазгайтад 31,0мм, Дархан хотод 24,0мм, Эрдэнэтэд 25,0мм бороо цас орсон байна.

Өглөөний 08.00 цагийн хэмжилтээр Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл түр тогтсоноос Дарханы Шаазгайтад 24см, Төв аймгийн Залуучуудад 20см, Борнуурт 13см, Нөхөрлөл, Жаргалантад 11см, Угтаал 8см, Сэлэнгийн Бугантад 11см, Эрдэнэтэд 9см цастай байна.

Өдөртөө нутгийн баруун хагас 1-13 градусаар сэрүүсч, зүүн хагаст 1-3 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус, төвийн аймгуудын зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар +20... +28 градус, бусад нутгаар +10...+18 градус дулаан байсан бол шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +5... +12 градус дулаан, бусад нутгаар +2 дулаанаас -4 градус хүйтэн хоножээ.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-22 метр, бусад нутгаар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 3 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 3 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 3 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02