МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГАД С.БАТБОЛДЫГ ӨРСӨЛДҮҮЛНЭ


МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 17:00 цагаас эхэлж, үдшийн 21:20 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдаанаар Дашийн Дамба агсны 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын дүрэмд нэр дэвшигчийн тоог нарийвчлан зааж өгөөгүй ч гишүүдийн саналаар нэг нэр дэвшигчийг Нийслэлийн МАН-ын Бага хурал руу нэрийг нь оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдааны үеэр Д.Оюунхорол гишүүн "Ганц С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлье" гэсэн санал гаргасан аж. Гэвч гишүүдийн зүгээс өрсөлдөөн байх ёстой гэсэн санал гаргасан хэдий ч заалнаас нэр дэвших эрх нээлттэй учир нэг хүний нэрийг Удирдах зөвлөлөөс оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын аль нэгийг Удирдах зөвлөлөөс оруулахаар шийдэж, нууц санал хураалт явуулсан аж.

Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд 29 гишүүний 15 нь хүрэлцэн ирсэн байна. Нууц санал хураалтаар хотын дарга С.Батболд 9, Д.Сумъяабазар сайд 6 авсан байна. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдын нэрийг Бага хурал руу оруулахаар болжээ. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 3 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 3 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна Өчигдөр
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02