НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН ӨВӨЛД БЭЛЭН ЭСЭХЭЭ ШАЛГУУЛЛАА


"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, "Өвөлд бид бэлэн" өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд зорчигч, үйлчлүүлэгч нарт тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаа солилцон 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэнд бэлэн болсноо харууллаа.

Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 23 аж ахуйн нэгж, байгууллагын 471 тээврийн хэрэгслийг шалгахад 90-ээс дээш хувьтай 12, 70-80 хувьтай дүгнэгдсэн 11 аж ахуйн нэгж, байгууллага б
байна.

Өдөрлөгт оролцогч аж ахуй нэгжийн төлөөллүүд "Нийтийн зорчигч тээврийн стандарт, гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлж байгаа эсэхийг жил бүр өвөлд бэлэн эсэхийг шалгадаг. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг хангуулахаас гадна осол саатал гарсан үед тухайн тээвэрлэлтийн явцад техникийн түргэн тусламжийг хэрхэн үзүүлэх, ямар тусламж үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэх тал дээр бэлэн байдлыг хангуулахыг зорьдог. Үүний жишээ болгож тээврийн хэрэгслийн бүрэн тоноглосон түргэн тусламжийг авчирсан" хэмээн танилцуулж байв.

Мөн албан ёсны баталгаатай, тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтойгоор үйл ажиллагаа явуулдаг эдгээр аж ахуй нэгжүүд даатгалын компаниудтай хамтарч ажилладаг тул аливаа осол, саатал гарсан тохиолдолд иргэд, зорчигчдод хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 3 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 4 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02