БӨХИЙН ӨРГӨӨ ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ТАЛААР БАТТАЙ МЭДЭЭЛЭЛ АЛГА


Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хаалгыг нь барьсан Бөхийн өргөө удахгүй хаалгаа нээж, үйл ажиллагаанууд хэвийн явагдахаар болжээ. Ирэх долоо хоногоос эхэлж заалны барилдаан хэвийн явагдана гэсэн мэдээлэл өнөөдөр бөхчүүдийн дунд их таржээ.

Бөхийн өргөөг БЗД-ийн прокурорын зөвшөөрлөөр хаалгыг нь хаасан юм. Тэгвэл хэн үүд хаалгыг нь нээх зөвшөөрөл өгөв. Энэ талаар албаныхнаас асууж сураглахаар мэдэх хүн алга. Тэгсэн хэрнээ заалны барилдаанууд удахгүй эхэлнэ гэсэн дам яриа л гадуур түгсэн байна.

Саяхан Бөхийн холбооныхон аймгуудын дэвжээдийн багш нарт уулзалт хийсэн гэнэ. Тэд бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс хаалгыг нь нээлгүүлж, барилдаануудыг явуулахаар болсон талаар зарим эх сурвалж хэлэв.

Хэдхэн хоногийн өмнө Бөхийн өргөөг Ерөнхийлөгч улсын мэдэлд авах асуудлыг судалж, холбогдох асуудлаар шийдвэр гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгасан албан тоот явуулсан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдээгүй байхад үйл ажиллагааг нээхээр болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 4 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 4 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 4 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02