ГАРЬД Н.ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ ГУРВАН БӨХӨӨС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ


Улсын наадмын дараа таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийн амжилтыг бататгаж байгаа юм.

Тэгвэл энэ жилийн шинжилгээгээр гурван бөхөөс допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Шинжилгээнд 32 бөх хамрагдсанаас Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн байна. Мөн энэ жилийн улсын баяр наадмаар шинэ цол авсан начин, харцага цолтны нэгээс допинг илэрсэн ч бөхчүүд "А" сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас " В" сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Дээрх бөхчүүдээс олны гайхшралыг төрүүлээд байгаа нэг зүйл нь допингийн эсрэг хамгийн их дуугарч ирсэн Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн асан Ц.Нямдоржийн хүү гарьд Н.Ганбаатараас "но" илэрсэнд байгаа юм. Үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давснаар тооцдог. Тэгэхээр Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А. Цацавширыг начины даваа хүчингүй болбол улсын начин Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзол хангаж байна.


Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 4 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 4 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02