ШТС-УУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ


НМХГ-ын дэд даргын баталсан "Инженерийн төвлөрсөн системд холбогдоогүй ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд ШТС-иудад шалгалт хийлээ.

Шалгалтаар СХД, БГД, СБД, ХУД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй "Шинэ-Ундрага" ХХК, "Магнай трейд" групп, "Тэс Петролиум", "Сод Монгол", М-Ойл", "Шунхлай", "Петровис", "Дашваанжил", "Дрийм Газ", "Гор Газ" зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийж, "Шинэ-Ундарга" ХХК-ийн ШТС-ийн хөрсний бохирдлын зэргийг тогтоох зорилгоор дээж авч, НМХГ-ын болон Геологийн төв лабораторид хүргүүлсэн байна.

Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар 5 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, "М-Oil" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалт үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 4 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 5 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 5 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02