“ДЦС-4”-т ГАРСАН ОСОЛД НЭР БҮХИЙ ГУРВАН КОМПАНИЙГ БУРУУТГАЛАА


Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцад 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09:54 цагт гэнэтийн осол гарсан. Ослын улмаас эрчим хүчний төв систем 2-10 цагийн турш тэг зогсолт хийсэн.

Ослын шалтгааныг эцэслэн тогтоохоор Эрчим хүчний яамнаас тусгай ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дүгнэлтэд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар,

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" /ЦДҮС/ ТӨХК, "ДЦС-4" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв" /ДҮТ/ ХХК-ийн инженерүүд хамтран 220/110 кВ-ын "Ил хуваарилах байгууламж 4"-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программ"-ыг 2018 онд баталсан байна. Энэ дагуу тухайлсан ажил бүр дээр уг гурван компани хамтран, сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ хийдэг.

Үүнийг тухайн байгууллагуудын Гүйцэтгэх удирдлага, инженерүүд хянаж баталгаажуулах ёстой аж. Гэтэл уг ослын үеэр уг хэмжээ алдагдсан талаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Дүгнэлтэд,

"НЭГ: Захиалагч "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК

-Батлагдсан үлгэрчилсэн программын дагуу сэлгэн залгалтын хуудсыг "ДЦС-4" ТӨХК-тай хамтран бичээгүй, бүрэн хянаагүй алдаатай бичсэн,

-"Ил хуваарилах байгууламж 4"-ийн ээлжийн инженер "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн монтерыг үйлдэл гүйцэтгэх үед хяналт тавиагүй,

-"Ил хуваарилах байгууламж 4"-ийн ээлжийн диспетчер "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн ээлжийн диспетчерт сэлгэн залгалтын программыг танилцуулж, зөвшөөрөл авсан боловч "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй,

ХОЁР: Гүйцэтгэгч "ДЦС-4" ТӨХК

-"ДЦС-4" ТӨХК-ийн "Диспетчерийн үндэсний төв" ХХК-д өгсөн ТГ-7 үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгаас гадна нэмэлт ажлын нарядыг цахилгаан цехийн дарга нэмж бичсэн бөгөөд олгосон нарядын дагуу хийж гүйцэтгэсэн байна. Гэвч хийгдэж байгаа ажлын талаар цехийн ээлжийн дарга нар болон инженерүүд ажил хүлээлцэхдээ мэдээлэл өгөөгүй,

-"ДЦС-4" ТӨХК-ийн 2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн даргад өгсөн захиалгаас гадна нэмэлт ажлыг наряд нээж, газардуулгын хутга тавьсан үйлдлээ шуурхай ажиллагааны дэвтэрт тэмдэглэсэн. Гэвч сануулах платакууд өлгөөгүй, дараачийн ээлждээ танилцуулж, анхааруулаагүй. Улмаар хийгдсэн ажлын талаар "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн ажилтанд мэдэгдээгүй байна.

-2018.09.14-ний өдрийн 08:00-20:00 цаг хүртэлх гуравдугаар ээлжийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дөрөвдүгээр ээлж мэдээлэлгүй байсан тул сэлгэн залгалтын үед аваарь гарсан,

-"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн бичиж батлуулсан сэлгэн залгалтын программыг дөрөвдүгээр ээлжийн инженер, монтер бүрэн хянаж, шуурхай ажиллагааны схемтэй танилцаагүй,

ГУРАВ: Зохицуулагч, хяналт тавигч "Диспетчерийн үндэсний төв" ХХК

-Ээлжийн диспетчер "ДЦС-4" ТӨХК-ийн ТГ-7-д үзлэг үйлчилгээ, цэвэрлэгээ хийх захиалгын дагуу олгосон зөвшөөрлийн гүйцэтгэлд хяналт тавиагүй,

-Ээлжийн диспетчер Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн боловсруулсан сэлгэн залгалтын программыг бүрэн хянаагүй,

-Сэлгэн залгалтын программын болон сэлгэн залгалт хийхийн өмнө "ДЦС-4" ТӨХК-ийн ээлжийн диспетчертэй мэдээлэл солилцоогүй, энэ талаар удирдах щитны монтероор дамжуулан мэдэгдсэн.

ГОЛ ДҮГНЭЛТ: "ЦДҮС" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК, "ДҮТ" ХХК-иуд сэлгэн залгалтын үеийн шуурхай ажиллагааны харьцааны заавар, мөн сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ хөтөлбөрүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо алдагдаж, хяналтгүй болсон.

Гүйцэтгэх захирал, ерөнхий инеженерүүд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй. Хяналт тавих үүргээ биелүүлээгүй, компанийн хэмжээнд сахилга хариуцлага алдагдсан зэрэг нь дээрх аваариуд гарах үндсэн нөхцөл болсон байна" гэж дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 12 цагийн өмнө
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 14 цагийн өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 14 цагийн өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 15 цагийн өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 15 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 15 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 19 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана Өчигдөр
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2024/04/26
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2024/04/26
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2024/04/26
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 2024/04/26
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 2024/04/26
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 2024/04/26
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 2024/04/26