АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ГАДААДАД СУРАЛЦЖЭЭ


ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг бөгөөд 2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцаж байна. Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын 9 хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.4 "төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах" гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.

2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын 6 хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, "МИАТ" ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, "УБТЗ" ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Иймд ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаадад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулах талаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 6 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 6 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 9 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 10 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 10 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 10 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 11 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03