ШИНЭ ДҮРМЭЭ МӨРДӨХӨД БЭЛЭН ҮҮ?


Ердөө нэг сар тав хоногийн дараа Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөнө. Жолооч та дүрмээ биелүүлэхэд бэлэн үү.

Одоогоор бидний мөрдөж буй замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа хууль 2004 онооc хойш шинэчлэгдээгүй юм. Түүнээс хойших хүн амын өсөлт, тээврийн хэрэгслийн тоо, замын хөдөлгөөний ачаалал зэрэгтэй холбоотойгоор дүрэмд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тиймээс салбар яам, Тээврийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг боловсруулсан бол хуулийг арваннэгдүгээр сараас мөрдөж эхлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоо мөрдөж буй хууль нь 23 бүлэг, 164 зүйл заалт, гурван хавсралттай. Харин шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болж өргөжсөн юм.

Хуульд орсон онцлох өөрчлөлтүүдээс танилцуулъя

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуй тэшүүр, түүнтэй ижил төстэй спортын зориулалттай хэрэгслүүдийг хэрэглэхийг хориглосон байна.
  • Мөн явган хүний хөл хөдөлгөөн ихтэй газар болох үзвэр үйлчилгээний газруудад 20 км цагаас илүү хурдтай явахыг хоригложээ
  • Үүнээс гадна хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан осол, байгалийн гамшиг болоод эрсдэлд орж зогссон жолоочийн дохиогоор зогсож тусламж үзүүлэхийг хуульчилж өгчээ.
  • Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн талаарх мэдээллийг иргэн өөрийн гар утсаар баталгаажуулан сервер рүү илгээх.
  • 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах

  • Мөн насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой.
  • Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг "Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд "Хөдөлгөөн хориотой", "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой","Удаан зогсох хориотой" тэмдэг үйлчлэхгүй юм байна.
  • "Сонсголын бэрхшээлтэй жолооч"-ийн таних тэмдгийн дүрсийг "цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна" гэж өөрчилжээ.
  • Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.

  • Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 6 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 6 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 7 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02