МАРГААШНААС ЭХЭЛЖ СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛЭХ ХОРИОТОЙ


Есдүгээр сарын 05-ны Засгийн газрын хуралдаанаас сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэр маргаашнаас буюу аравдугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Засгийн газраас тогтоол гаргаж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлахаар заасан юм.

Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд мөн тэр хэмжээгээр олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс зайлшгүй бодлогын зохицуулалтыг шаардаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернет, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна. БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1,278 сурагчаас 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ.

Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгааг илтгэв.

Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96.9 хувь нь нүүрном /facebook/-ын хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин, Ази тивийн улс орнуудаас 3.6 дахин их байна.

Эдгээр үзүүлэлт нь хүүхэд багачууд, өсвөр үеийн сурагчдыг цахим хэрэглээний аливаа сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэнийг илтгэж байна. Эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр юм хэмээн үзсэн аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 8 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 8 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 9 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 9 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02