“МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ЦАГДАН ХОРЬЖЭЭ


"Магнай трейд" группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн.Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан гэдгийг эх сурвалж хэллээ.Хойшлуулашгүй 48 цаг баривчилсан гэдгийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд өчигдөр мэдэгдсэн байна. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал нь өнөөдөр болж магадгүй гэв.Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.Уг хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн аж. Хүүтэй нь хамт цагдан хорьсон нь тэд үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон бололтой.

Өөр эх сурвалжийн хэлж буйгаар "Шатахууны хэрэгт биш, "Жаст" группийн хэрэгт холбогдуулан түүнийг цагдан хорьж шалгах шаардлага байсан" гэх.Гэхдээ түүнийг "Жаст"-ын хэрэгт холбогдууллаа гэж бодоход хүүтэй нь хамт хорих шаардлага байхгүй баймаар юм.Дашрамд дуулгахад "Магнай трейд" ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар "Шатахуун хэрэглэгчдийн холбооноос" мэдээлж байсан удаатай.

"Магнай трейд" групп нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна.Р.Ганзориг нь 130 ШТС, 13 шатахууны агуулахыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.

Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр удам залгах ганц хүүдээ "Магнай трейд" группээ өгч байжээ. Монголын топ 100 компанийн эхний 10-т "Магнай трейд" групп багтдаг аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 12 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 12 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 12 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02