АТГ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН Б.ДАРИХЖАВД САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ


Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт холбогдох гомдолд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг тогтоон хариуцлага тооцууллаа.

Б.Дарихжав нь албан үүргээ гүйцэтгэхдээ хамаарал бүхий этгээд болох охин Б-ийн дүрмийн санг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг "Ар мөргөцөг" ХХК-ийн данс руу байгууллагын данснаас 6.9 сая төгрөгийг шилжүүлж, шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдлийг гаргаагүй, мөн дээрх мөнгийг тус компаниас гаргуулан авч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч О, М, Н нарын хамт БНХАУ руу явж албан хэрэгцээний техник, хэрэгсэл, эд зүйлийг худалдан авсан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Түүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг удаа дараа Авлигатай тэмцэх газарт ирүүлж байсан. Б.Дарихжав нь орон нутгийн хэмжээнд төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зохион байгуулах, дүгнэлт зөвлөмж гаргах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа дээрх зөрчлийг гаргаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд хүргүүлсэн юм.

Уг албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаараа Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 17 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 17 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 17 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 17 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02