ИРЭХ ОНД 4 АЙМАГТ МАХНЫ ҮЙЛДВЭР БАРИНА


Манай улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авдаг гэсэн судалгаа бий. 60 орчим сая малтай мөртлөө жилд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Сүү гэлтгүй мах хүртэл гаднаас импортлон авч байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул "Мах сүүний аян зарлан"-аа гэдэг мөрийн хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа танилцуулж байсан удаатай. Үүний нэгээхэн хэсэг нь 2019 онд 4 аймагт баригдаж эхлэх махны үйлдвэр байх гэнэ. Гаднын зээлээр хийгдэх бүтээн байгуулалтуудын нэг болох нийт 48 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй махны үйлдвэрүүд Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай аймагт БНХАУ зээлээр хэрэгжих юм байна. Үүнтэй холбоотойгоор зарим аймгууд бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон байна. Тухайлбал Архангай аймаг өнгөрсөн 2 сараас эхлэн хөдөө аж ахуйгаа түшиглэсэн үйлдвэржилтийг бий болгох, энэ чиглэлээр гаргасан шинэ санал санаачлагуудыг дэмжиж ажиллаж байгаа гэнэ. Архангай аймагт мах нядалгааны үйлдвэр баригдсанаар өдөрт 1000 бог, 150-200 бод нядалж, бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр баригдана гэсэн тооцооллыг гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 17 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 17 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 17 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 18 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02