ӨСВӨР НАСНЫ 20 ХҮҮХДИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАЛАА


"Хүүхдийн хорих" гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сургалт хүмүүсийн тусгай байгууллага"-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм.Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм.

Эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлголоо

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ илэрхийллээ.

-Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов.

-Би ээж, аавынхаа хайр халамжид эрх дураараа өссөн. Аав, ээжийнхээ үгэнд оролгүй зөрүүдэлж, гэртээ байх ёстой цагаараа гадуур тэнэж байсан нь миний алдааны эхлэл байжээ. Гэртээ, хичээлдээ зарцуулах цагаа PC тоглож өнгөрөөнө. Тоглох, тэнэх мөнгө олдохгүй болохоор дээрэм, залилан хийж гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Энэ алдаа миний амьдралд том ташуур өглөө. Дахиж хэзээ ч алдахгүй гэж өөртөө амласан.

-Ял эдлэх хугацаанаас чинь өмнө суллах шийдвэрийг шүүх гаргалаа. Их сургуульд элсэх чухал алхам чиний өмнө байна.

-Ерөнхий шүүгч их итгэл хүлээлгэж эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийг тэнслээ. Цаг мөч бүхэн хайран байгаа болохоор шүүгчийн шийдвэр үгээр хэлэхийн аргагүй итгэл найдвар, баяр баяслыг өглөө. Хурдан л аав ээждээ үнсүүлэхсэн гэж бодож байна.

Би багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Гэртээ хариад элсэлтийн ерөнхий шалгалтаа бэлдэж хүссэн сургуульдаа орно гэж бодож байна. Хүн эцэг эхийнхээ үгэнд орох л хамгийн чухал гэдгийг ойлголоо. Тэд маань хэзээ ч буруу зүйл хэлдэггүй. Бидний сайн сайхны төлөө байдаг. Харин бид зөрүүдэлж байж л буруу замаар ордог гэдгийг ойлголоо. Үеийн найзууддаа хандаж хэлэхэд "Хамгын сайхан зам гэртээ харих зам" гэдэг үгийг ойлгож ухамсарлаарай гэж хэлмээр байна гэв.

Өсвөр насныханд сургалт сайн хийгээсэй

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт ял эдэлж байгаад суллагдсан Б ийнхүү ярилаа. Тэрбээр "Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ээж минь нурууны хүнд хагалгаанд орох болоод манайхан мөнгө хайж байсан юм. Би тэнэг, болчимгүй зүйл сэдэж хялбар аргаар мөнгө олно гэж дээрэм хийсэн маань энэ амьдралын хамгийн том алдаа боллоо. Өвчтэй ээж, гэрийнхнийгээ сэтгэл санаа, эд материалын том хохиролд унагасан.

Уг нь би 12 дугаар ангиа төгсөөд Хууль сахиулах их сургуульд орохоор төлөвлөчихсөн байсан юм. Өөрийнхөө буруугаас хүссэн сургуульдаа орж чадаагүй. Гэхдээ хоригдож байх хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд МУБИС-д элссэн. Суллагдаад шууд хичээлдээ сууна. Оюутан болсныг минь харгалзаж хугацаанаас өмнө сулласан шүүгчид маш их баярлаж байна.

Энд ар гэрийн хайр халамж, хараа хяналт сайн хүүхдүүд яаж хурдан хүмүүжиж гараад зөв амьдрах вэ гэж хичээж, ярьдаг. Ар гэрээс нь эргэлт ирдэггүй, эцэг, эх нь хайхардаггүй хүүхдүүд эсрэгээрээ хэн нэгнийг буруутгаж, амьдралд гутранги үзэлтэй болсон нь ажиглагддаг.

Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдүүдэд үр дүнтэй сургалтуудыг хангалттай хийдэг бол олон хүүхдүүд өнөөдөр гэрэл гэгээтэй амьдралтай, алдаж хазаах нь бага байх байсан байх. Миний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 27 хоногийг хугацааны өмнө сулласан шүүх бүрэлдэхүүндээ, төр засагтаа маш их баярлалаа. Гараад зөв л амьдарна гэж бодож байна гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 18 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 18 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 18 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 18 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02