МОНГОЛ ИРГЭД ЧИЛИ УЛС РУУ 90 ХҮРТЭЛ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧИХООР БОЛЛОО


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили улсын Засгийн газар хоорондын нот бичгийг батлав. Энэ дагуу хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрджээ.

Мөн хуралдаанаар "Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсан байна. Дээрх төрлийн паспорт эзэмшигчид Азербайжан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 19 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 19 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02