ЗАЛУУ ХОСУУД ШИНЭ ГЭР БАРИАД УДААГҮЙ БАЙЖЭЭ


Өчигдөр үүрээр 04.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж, гурван том хүн, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Амиа алдсан хүмүүсийн хувьд эхнэр нөхөр хоёр, таван настай хүү гурван настай охины хамт, аавтайгаа гэртэйгээ шатсан байна. Залуу хосуудын хувьд тус хаяг дээр нүүж ирээд удаагүй байсан бөгөөд энэ сарын 12-нд сайн өдөр шинэ гэр барьж, цайллага хийжээ.

Хөршүүдийнх нь ярьж буйгаар "Саяхан шинэ гэр барьж орсон хүмүүс байсан. Удахгүй нөхөр нь эхнэрээ бэр гуйж авна даа гэж ярьсан байсан. Үнэхээр харамсалтай золгүй зүйл болчихлоо. Тэднийх үүдний амбаартай бөгөөд үүднээсээ шатсан байх. Түүнээс гурван том хүн байхад гал гарах байсан байлгүй дээ" гэж ярьжээ.

Гэр шатаж байгааг ТҮЦ-нээс хүн гарч ирж харсан бөгөөд онцгойд дуудлага өгчээ. Харин гэр дотроос хүүхдийн уйлах дуу, амь авраарай гэж хүмүүс хашгираад байсан гэнэ. Машинтай хүмүүс ирээд гэрийг араас нь өргөж онгойлгохыг оролдсон ч хүчрээгүй байна. Ингээд удалгүй гэрээс тусламж эрэн орилсон хүмүүс чимээ тасарчээ. Энэхүү харамсалтай золгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд галын шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 19 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 19 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02