БЭЛЧЭЭРТ ИДЭЭШЛЭЖ ЯВСАН ХОЁР ҮХРИЙГ НЯДАЛСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ


Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Шувуун фабрикийн ойролцоо бэлчээрт идээшилж явсан үхрийг нядалж, гэдэс дотрыг нь Туул гол руу урсгаж, махыг нь машинд ачиж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үйлдэл дээр нь барьж, илрүүлжээ.

Үхэр нядалсан сэжигтэн этгээд мэдүүлэгтээ "Мөнхбат гэж хүн намайг дагуулж авчраад энд хоёр үхэр төхөөрсөн. Гэдэс дотрыг нь ус руу хийчихсэн. Бид гурвуулаа байсан. Махыг нь цагдаад хураалгасан. Мөнхбатын машин эвдэрсэн мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь ийм ажил хийсэн. Энэ ажлыг сэдсэн Мөнхбат хоригдсан байгаа" гэв.

Өвөл болохоор малын хулгай ихэсдэг байна. Яагаад гэвэл идэшний улирал учраас малын хулгайч нар хулгайгаар мал нядалж махыг нь бусдад зарах тохиолдол гаргасаар байдаг. Тиймээс малчдыг бэлчээрт яваа малаа анхааралтай харж, хариулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 20 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 20 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 20 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 20 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02