АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллаж байна. Ингэхдээ хууль бус явдлыг газар дээр нь таслан зогсоож явна.Өчигдөр Чойрт очоод аймгийн удирдах албан тушаалтнуудад АТГ-ын албан хаагчид ажилласан тайлангаа хэлэлцүүлжээ. Тухайлбал, аймгийн нэгэн даргын төрсөн ахын компани сургуулийн цахилгааны шугамыг шинэчлэхдээ чанарыг дордуулж сольсныг АТГ-ын албан хаагчид худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцахдаа олж илрүүлж, шинжээчийн баг томилуулсан байна.20 сая төгрөгийн тендерийн ажлыг гүйцэтгэхдээ 4х3 мм хөндлөн огтлолтой утсыг 2х2.5 мм бүхий зэс голтой хийсэн нь цахилгааны хэт өндөр ачаалал өгөх үед халалт үүсгэн гал гарах шалтгаан үүссэн байсныг мэргэжлийн хяналт болон онцгой байдлын мэргэжилтнүүдээс бүрдсэн шинжээчийн баг дүгнэжээ. Тиймээс утсыг нь солихыг зөвлөсөн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна