ХОВД АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 1-5 ДАХИН ХЭТЭРЧ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА ГЭВ


Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээлийг татан авах нөөцлөх ажил өрнөж байна. Малчин өрхийн өвс татан авалт 80 гаруй хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлжээ.

Ховд аймагт энэ өвөл 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарчээ. Аймгийн хэмжээнд хадлангийн гарц муу, ус ихтэй байсны улмаас 08-р сарын 15-аас хойш оройтож хадланд орсон байна. 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 71505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн тоон мэдээлэл байгаа юм. Хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна. Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.

Ирэх өвлийн бэлчээрийн даацыг тодорхойлоход Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд өвөлжилт хэвийн байх боломжтой. Харин 70 хувь нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Иймд Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч, мал өвөлжих боломжгүй нөхцөл байдал бий болсон байна. Иймээс сум хоорондоо буюу гадны аймгуудруу отор нүүдэл хийх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Ховд аймгийн тухайд одоогийн байдлаар малчдын өвс татан авалт 80 гаруй хувьтай байна. Нийт малчин өрхийн хашаа саравч засах, ариутгал хийх ажил 84 хувьтай байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 20 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 20 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02