СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 140 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭН СААТУУЛЖЭЭ


Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1351 дуудлага хүлээн авчээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2, нийслэлд 1 хүний амь нас хохирсон бөгөөд орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэлд явган зорчигчийг мөргөх хэлбэрээр гарч байгаа нь жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулаагүй, хурд хэтрүүлдэг зэрэг зөрчлөөс үүдэлтэйг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж бэртсэн ба ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид жолооч нь зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээхээр тусгасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцанд дөхөж ирээд хурдаа сааруулдаггүй, зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар явган хүний гарцаар зам хөндлөн гардаггүй, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэг зөрчлөөс үүдэж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 20 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 20 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02