ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС АЛГА БОЛСОН ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА


Аравдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харъяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт аравдугаар сарын 28-ны өдрийн 05:58 цагт иржээ.

Тус дуудлагыг хүлээн авч Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар болон Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 41 алба хаагч, Цагдаагийн газрын 44 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр тус аймгийн төв болон "Олон нуурын тал", "Шаврын гол", "Зайврын мод", "Дөтийн даваа" гэдэг газруудаар 70 км-т, "Тайшир", "Дэлгэр", "Жаргалан" сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр /2018.10.29/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 21 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 21 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 21 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02