ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ ОЛОН НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛНЭ


Статистикийн мэдээгээр Монгол Улсын хүн амын 50.84 хувь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс 78000 гаруй эмэгтэй өрх толгойлон амьдарч, хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд өсч байна.

Эдгээр тоон мэдээллийн цаана нуугдаж байгаа "Гэр бүлийн хүчирхийлэл" хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уриалж, "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал,"Монголын эмэгтэйчүүдийн холбоо" санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа аж.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Гарынхаа чадал булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж бахаа хангаж хүслээ гүйцээж суугаа араатнуудтай тэмцэх цаг хэдийнэ болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийлэлийг нуудаг харин 14 хувь нь хүчирхийлэлийг тэсдэггүй хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа бий. Иймээс хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөнд таныг, та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө, ойр дотноосоо, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч хамаагүй сайн сайхнаар хандаж саар бүхнийг мэдээлж тусч хүнлэг байх нь энэхүү хөдөлгөөний эхлэл юм. Хүчирхийллийг хүчгүйдүүлэхэд та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө нийгмийн төлөө яг одоо нэгдээрэй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 27 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 21 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 21 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02