ДҮҮДЭЭ ХӨНӨӨЛГӨСӨН ТАЛИЙГААЧ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААСАН БАЙЖЭЭ


Өнгөрсөн дөрөвдүгээр сард төрсөн эгчийгээ санаатайгаар амийг нь хөнөөж, цогцосыг нь гэрт нь шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Саруул" хотхонд гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон.

Улмаар, мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 19 настай Б нь 20 настай найз Э-ийн хамт өс хонзонгийн сэдлээр эгчийнхээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь тодорхой болсон юм. Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс маргааш буюу /2018.11.01/-ны өдрийн 10.30 цагт Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй Малайз улсад гурван жил ажиллаж их хэмжээний мөнгө хураажээ. Тодруулбал, амиа алдахаас өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байсан бөгөөд түүний дүү Б нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 17 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 45 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 21 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 22 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02