МИСС М.ДАШБАЛЖИД UB COMEDY-ГИЙН ГИШҮҮНИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ


Дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүй оролцдог "Miss Universe" тэмцээнд Монгол бүсгүй оролцохоор болсон. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын гэх тодотголтой энэхүү дэлхийн тэмцээнд Монгол улсаас гоо бүсгүй оролцуулахаар таван жилийн хугацаанд хүсэлт тавьсны үр дүнд энэ оны "Miss Universe" тэмцээнд манай улс оролцох эрхтэй болсон билээ.

Тэгвэл дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах "Miss Universe Mongolia" уралдааны ялагч /2018.10.17/ тодорч, гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг тэмцээний ялагчаар загвар өмсөгч Д.Долгион түрүүлж, тэргүүн шагнал болох титмийн эзэн болсон юм.

Шалгаруулалтын эцсийн мөчид ТОП таван миссийг шалгаруулсан. Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс топ таван миссээс "If you could change one thing about yourself, what would it be?" буюу "Хэрвээ танд өөрийнхөө нэг зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөх вэ?" гэсэн асуултыг оролцогчдоос асуусан юм. Гэвч ихэнхи нь хариулж чадаагүй нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тун саяхнаас "Ub comedу" клубын гишүүн Ч.Хантүмэн миссүүдийн хэлний мэдлэггүйг шоолж, инээсэн, ёс бус үг хэллэг агуулсан видео бичлэг цахим хуудсаар цацагдаж, олон нийт түүний зөв, буруу хэмээн хоёр талцаад байна.

Шилдэг таван миссийн нэгээр шалгарсан загвар өмсөгч М.Дашбалжид "Би чаддаггүй байсан бол алдаанаасаа суралцаад явна. Энэ асуултад би хариулахгүй биш өөрийн үзэл бодлын зүгээс "Уучлаарай энэ талаар би бодож үзээгүй юм байна" гэсэн хариулт өгсөн. Яагаад гэвэл одоо байгаа бүх зүйлдээ би хангалттай сэтгэл хангалуун байдаг болохоор өөрийгөө өөрчлөх шаардлага надад байхгүй. Бодит байдал, зүйлсийг биеэр харж, мэдэрчихээд хүн муулна шүү зарим нэг хүмүүс. Хүн сандарч тулгамдсан үедээ чаддаг зүйлээ хүртэл чадахгүй болдог үе байдаг шүү дээ. Хэдэн мянган хүний өмнө ганц ч удаа тайзан дээр гарч үг хэлж үзээгүй хүмүүсээ. Хэлгүй байтлаа өмнө нь миссийн тэмцээнд яваад шагнал аваад ирэв гэж" хэмээн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Мөн тэрбээр миссүүдийг доромжилсон хэмээн үзэж "Ub comedy" клубын гишүүн Ч.Хантүмэнг хуулийн дагуу шүүхэд өгөхөөр болсноо хэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 16 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 44 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 21 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 22 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02