ХИЧЭЭЛИЙН ТАНХИМД ХҮҮХДҮҮД НЭГНЭЭ ӨШИГЛӨЖ ХӨЛГҮЙ БОЛГОХОД ХҮРГЭЖЭЭ


Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 3е ангийн сурагч одоогоос яг нэг жилийн өмнө ангидаа гэмтэж, өнөөдөр хөлгүй болохдоо тулаад байгаа аж. Энэ талаар хүүхдийн ээж болон түүний өмгөөлөгч Г.Баасан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Охины хөлний гэмтэл нь ангийн хүүхэд өшиглөснөөс болж, өвдөгний тойго нь мултарсан аж. Тухайн үед ангийн багш нь хов зөөлөө хэмээн огт тоогоогүй гэнэ. Харин сургуулийн сурагч хичээлийн танхимдаа гэмтсэн талаар сургуулийн удирдлага 2018 оны тавдугаар сар хүртэл огт мэдээгүй байсан аж. Тиймээс охины ээж энэ асуудлаар цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын 108 утсанд хандсан ч төдийлөн хайхраагүй учраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлж буй аж. Сургуулийн захиргааг, багшийг, өшиглөсөн хүүхдийн эцэг эхийн тусламж үзүүлнэ гэж хүлээвэл охины хөлгүй болох аюултай. Тиймээс олон нийтэд хандаж, тусламж хүсч байгаа аж.

Охины ээж хүүхдийн өвчний оношийг Солонгос, Энэтхэг улсын эмнэлгүүд рүү цахимаар явуулж, тусламж хүссэн байна. Солонгос улсын эмнэлгээс охины хөлд хагалгаа хийлгэхээс өөр эмчилгээгүй гэсэн хариу ирсэн аж. Хагалгааны зардал нь 60 гаруй сая төгрөг болно. Гэвч өшиглөсөн хүүхдийн ээж аав туслахаас татгалзсан төдийгүй хүүхдийн ээжийг доромжилсон гэдгийг тэд хэлж байна. Энэ тухай өмгөөлөгч Г.Баасан "Өвчтэй хүүхдээрээ далимдуулж, биднээс мөнгө авах гэж байна гэж ээжийг нь доромжилсон. Тэр бүү хэл өмгөөлөгч намайг гүжирдсэн. Энэ анги камертай. Камерын бичлэгийг үзээд ангийн багш хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой байсан. Гэтэл бичлэгийг үзээгүй, сургуулийн захирлаас үйл явдлыг бүтэн есөн сар нуусан" хэмээн ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 43 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 21 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 22 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ Өчигдөр
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02