ӨМСӨЖ ЯВСАН ЦАМЦААР НЬ ХООЛОЙГ НЬ БООЖ АМЬ НАСЫГ ХӨНӨӨЖЭЭ


Алга болсон, эрэгтэй, 1992 онд төрсөн С-ийг цагдаагийн байгууллага орон даяар эрэн хайж байсан билээ. Хэдхэн хоногийн өмнө шинэхэн танил нь хохирогчийн амь насыг ноцтойгоор бүрэлгэж, хээр булсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажилласан бөгөөд хохирогчийг газарт булсан байсныг олж, цогцсыг нь гарган холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй С гэгч нь гэрээсээ машинтайгаа гарч явснаасаа хойш ямар ч сураггүй алга болсон талаар аравдугаар сарын 22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан аж. Эрэн хайх ажиллагаа явуулах үеэр талийгаачийн цогцсыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Агуут" гэх газарт булсан байхыг олсон байна.

Хохирогч С нь бөөгийн зан үйлтэй холбоотойгоор гэмт хэрэгтэн, 1990 онд төрсөн, эрэгтэй З гэгчтэй аравдугаар сарын эхээр танилцжээ. Улмаар хоёул бөөгийн зан үйл хийхээр хамт Завхан аймгийг зорьсон байна. Тэд замдаа маргалдсаны улмаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Хохирогч С нь төрөлхийн гар болон хөлийн саажилттай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвараа 70 хувь алдсан нэгэн аж. Урьдчилсан дүгнэлтээр, Завхан аймгийг зориод хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 18-ны өдөр гэмт этгээд хохирогчийн хоолойг өмсөж явсан цамцаар нь боож, амь насыг нь хөнөөгөөд, газарт булсан болох нь тогтоогдсон байна.

Нийтэд аюултай аргаар хүний амь насыг санаатай бүрэлгэсэн этгээдийг цагдаагийнхан дайчлан баривчилж, цагдан хорьжээ. Гэмт хэрэг үйлдсэн З гэх этгээд өмнө нь хулгайн хэргээр гурван удаа ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.

Одоогоор Эрүүгийн цагдаагийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 35 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 22 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 22 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02