Сэлэнгэ аймгийн Засаг дарга улсын тэргүүний багш Г.Цолмонд хүндэтгэл үзүүллээ Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Монгол Улсын тэргүүний багшаар шалгарсан Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмонг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж "Аймгийн хүндэт өргөмжлөл", мөнгөн шагналаар урамшууллаа. Монгол Улсын тэргүүний багш Г.Цолмонг хүлээн авч уулзахад аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Улсын тэргүүний 4-р сургуулийн багш нарын төлөөлөл байлцлаа

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна