ЯПОНЧУУД САНСАР РУУ ХҮРГЭХ “ЦАХИЛГААН ШАТ”-ЫГ ТУРШИНА


Бидний амьдралыг интернэт, гар утас, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болтол шинэ технологиуд бүтээгдсээр байна. Тиймдээ ч бидний амьдарч буй эринийг мэдээллийн технологийн эрин хэмээсэн биз ээ. Ингээд та бүхэндээ хүн төрөлхтний амьдрал, хөгжилд үгээр илэрхийлэхийн аргагүй чухал хувь нэмэр оруулах технологийн бүтээлүүдийг танилцуулж байна.Японы судлаачид энэ долоо хоногт "сансрын цахилгаан шат" бүтээх ажлын хүрээнд эхний туршилтын хиймэл дагуулаа сансарт хөөргөх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тойрог замд хүрсэн хойноо хоёр жижиг хиймэл дагуулын хооронд 10 метр урт кабель татаад 6 см урт, 3 см өргөн, 3 см өндөртэй цахилгаан шатны жижигрүүлсэн бүхээгийг түүн дээгүүр явуулж туршина. Хэрвээ энэ туршилт амжилттай болвол сансрын орчинд цахилгаан шат шилжин хөдлөх боломжтойг батлах юм. Хамгийн анх 1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский Парис хотын Эйфэлийн цамхагийг хараад сансарт хүргэдэг өргөгч шат бүтээх санаа гаргаж байсан гэдэг. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үүнийг бүтээх шинжлэх ухаан, технологийн боломж байсангүй. Япончууд 2050 он гэхэд сансрын цахилгаан шатаар өгсөн тойрог замд хүрэх боломжийг нээхээр ажиллаж байгаа юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 47 минутын өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 22 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 22 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна Өчигдөр
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02