БААВГАЙ МАЛЧНЫ ХОТ РУУ ДАЙРЧ АЙЛЫН ГЭР ЭВДЖЭЭ

Admin
Өчигдөр

Амьтан хамгаалах сан,"Амьтан -Асралт"ХХК-иуд хамтран БОАЖЯ-ны захиалгаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт энэ амралтын өдрүүдэд ажиллажээ. Тус сумын нутаг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээх болсноос ийнхүү мэргэжлийн байгууллагын тусламжийг хүссэн юм байна. Аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрах болсон бөгөөд хэд хэдэн айлын гэрийн гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь авч идсэн гэнэ. Азаар хүн, малд халдаагүй аж.

БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, зарим бартаатай болон мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Тиймээс баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй 10-аад айлд зөвлөмж өгчээ.

Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг алтны 5 уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар энэ гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолж байна. Дээрх алтны уурхайнуудын буруутай үйл ажиллагаанаас болж Хүйтэний гол алт угаасан хүнцэлтэй усанд улаанаараа эргэж байгааг тэд мөн хэллээ. Орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан хамгаалах сангийнхан энэ талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж Амьтан асрах байранд хүргэжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа ажээ. Бамбарууш олноор төв суурин болон малчдын хотонд орж ирж байгаагийн шалтгаан нь эхийг нь хулгайн анчид агнасан байж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 1 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 22 цагийн өмнө
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 23 цагийн өмнө
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 2026/07/02