Б.БАТЗОРИГ: АРД ИРГЭДЭЭСЭЭ, ЭЭЖЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА


УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн газар хариуцлага хүлээмээр байна. Энэ Засгийн газрын үүрэг даалгавраар хийсэн юм уу эсхүл намын даалгавар юм уу. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлүүлээд гишүүд давалгаалаад зээл авсан байна. Эсхүл хувь хүн хуйвалдаад нууцхан ингэчихсэн юм уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Зээл авсан явдал буруу. Нам ямар нэг даалгавар өгөөгүй. Ерөнхий сайд ч өгөөгүй. Зээл авсан хүмүүс ч энд сууж байна. Авсан зээлээ хурдан төлөөд, ард түмнээсээ уучлалт гуй гэж хэлсэн. Энэ сургамжтай зүйл болж байна. Манай намд ч , дараа дараагийн өөр намуудад ч сургамжтай. Хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг би тогтоож чадахгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ ердөө эхний анги нь. Цаашдаа үргэлжилнэ л дээ. Намын оролцоо байхгүй гэж сая хэллээ. Намын ЕНБД нь оролцсон байна. Бүлгийн дарга бичиг ирүүлсэн гээд бас яваад байгаа. Гишүүд, сайд нар, төрийн байгууллагын удирдлагууд бас байна. Өнөөдөр нэг сайдын асуудал яригдаж байна. Цаашдаа олон хүний асуудал яригдана. Туг тахих маягаар явах ямар ч бололцоо байхгүй. Энэ УИХ ажиллах чадамжгүй гээд Ерөнхийлөгч тавьчихсан байгаа. Өнөөдрийн процесс энэ байдлыг ямар байгааг харуулна.

Сайд Б.Батзориг: Жил гаруйн хугацаанд сайдаар ажиллаа. Салбарынхаа сайн сайхны төлөө ажиллаа. Ард иргэдээсээ, хайрт ээжээсээ, нийт салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 4 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 4 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 5 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 6 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 7 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 9 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 9 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 10 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 11 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 11 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 11 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр