Б.УНДАРМААГИЙН “КАПИТАЛ” БАНК ЖДҮХС-ГААС 48 ТЭРБУМЫГ АВЧЭЭ


ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн барим илэрсээр байна. УИХ-ын гишүүн, бизнесмэн хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий "Капитал" банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчээ.

АН-ыг эрх барьж байх үед ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан. Харин энэ парламент буюу МАН эрх барьж эхлэхдээ ЖДҮС-гийн зээлийг банкаар дамжуулдгийг зогсоож, жилийн хүүг нь ч гурван хувийн хүүтэй болгосон юм.

АН-ын бүлэг УИХ-ын гишүүд зээл авч банк, бус санхүүгийн байгууллагаар дамжуулан "мөнгө угаасан" байж болзошгүй гэж онцолж байсан. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч " мөнгө угаасан"-ыг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал" банк нотолж байна. Учир нь арилжааны банк ЖДҮХС-гаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй, нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүрээгээ тэлэх нь тодорхой.

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй, зээл авч, иргэд, аж ахуйн нэгжид сарын гурван хувийн хүүтэйгээр зээл олгож байгаа төрийн түшээдийн увайгүй үйлдэл үүгээр зогсохгүй илэрсээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг." хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.Тэгвэл Д.Хаянхярваа даргын "цохолт"-оор хичнээн компанид зээл олгох хүсэлт илгээсэн, хэдэн компани ЖДҮХС-гаас зээл авсан нь удахгүй ил болох нь.

Түүнчлэн ЖДҮСХ сан, "Капитал" банкны "Хамтран ажиллах гэрээ" гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч дэлгэгдэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 10 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 10 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 11 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 13 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 13 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 16 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 16 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 16 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 17 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 17 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 17 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр